ХОЛБОО БАРИХ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг, 4 давхар

​​

Утас: 7777-7477   8810-5451

Имэйл хаяг: office@sit.mn

  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon

ЦАХИЛГАААН УГСРАЛТ

         Барилгын аюулгүй байдлын томоохон үзүүлэлтийн нэг бол цахилгааны тоноглолын чанар мөн эдгээрийг хэрхэн угсарч суурилуулснаас ихээхэн хамаардаг. Манай компани харилцагч үйлчлүүлэгчийнхээ зураг төслийн дагуу евро стандартаар цахилгааны монтаж, кабель таталт, щит самбарын угсралт зэргийг хийж гүйцэтгэдэг ба өөрсдийн кабелийн тавиур угсрах үйлдвэрлэл эрхлэж үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэхүү чиглэлээр оффис, үйлчилгээ, орон сууцны 10 гаруй төсөлтэй хамтран ажиллаж, улсын коммист амжилттай хүлээлгэн өгсөн.  2018 оноос Schneider Electric-н албан ёсны түнш компаниар сонгогдон ажиллаж байгаа ба угсралт суурилуултандаа байнга мэргэжлийн зөвөлгөө авч ажилладаг.

Цахилгаан угсралтын ажил

           Ямар нэгэн байгууламжийн цахилгаан хангамжийн анхан шатны ажилд цахилгаан тоног төхөөрөмж, залгах, салгах хамгаалах аппаратууд, дотор цахилгаан дамжуулах утас,гадна цахилгаан сүлжээний угсралтын ажлыг багтаасан цахилгааны угсралтын ажлууд орно.Угсралтын ажлын чанар, зөв гүйцэтгэсэн байдлаас хамааран ажлын аюулгүй ажиллагааболон ашиглах хугацаа хамаарна. Ийм учраас цахилгаан угсралтын ажил нь цахилгаан төхөөрөмжийн угсралтын дүрэм /ПУЭ/, техник ашиглалтын дүрэм /ПТЭ/, барилгын норм ба дүрэм/СНиП/, галын аюулгүй дүрэм журмыг нарийн чанд мөрдөж гүйцэтгэсэн байх шаардлагатай

Дотор цахилгаан утасны угсралт

         Цахилгаан утсыг угсрах ажиллагаа нь тэмдэглэгээний ажлаас эхэлдэг. Тэмдэглээний ажилд цахилгааны хийцүүдийг байрлуулах, цахилгаан утас татах, унтраалга, розетка, гэрэлтүүлэгчид, цахилгааны утасны оруулах газар зэргийг тодорхойлж тэмдэглэсний дараа цахилгааны утас татах газраа тэмдэглэн тодорхойлдог, цахилгаан дамжуулагч утас татах болон бэхэлгээ тогтоох газрыг хана таазны хэсэгтэй зэрэгцүүлэн тэмдэглэнэ. Тэмдэглэгээг хийхдээ дараах зайнуудыг заавал тооцно.

 Цахилгаан утасны татах түвшинг шалны өндрийн түвшнөөс-2м

2 цэгийн хоорондох бэхэлгээний урт-0.4 м

Хадаасаар бэхлэхэд – 0.15-0.3м

Даруулгаар – 0.4м

Хана хучилтын гадаргуу хоорондын зай

Булан тохой газарт цахилгаан утасны муруйх радиусын зөвшөөрөгдөх хамгийн багазай нь цахилгаан утасны диаметрээс 3 дахин их

Хамгаалалт тусгаарлалттай утсанл түүний гадна голчоос 6 дахин их

Салбарлах хайрцгийн төвөөс бэхэлгээний цэг хүртэлх зай - 0.05- 0.1м байхаар тооцож тэмдэглэгээг хийнэ.

        Дамжуулагч утас буюу кабелийг татахад хоолойны хоорондох зай 100 мм - ээс багаггүй, халуун орчинд 400мм -ээс багаггүй байна. Кабель ба дамжуулагч утсыг хана нэвт гаргахад хоолой дотуур татах бөгөөд тэмдэглэгээ хийхээс өмнө хаана ямар ажил хийх,байрлалыг судалж шаардлагатай материалуудыг бэлтгэнэ.

          Утсыг хоолойд байрлуулах бол 15 мм-ийн диаметртэй хоолойд 3 судастай 1.5-2.5 мм2 огтлолтой утсыг, 20 мм2-ийн диаметртэй хоолойд 5 судастай 1.5-2.5 мм2 огтлолтой утсыг байрлуулж болно. Холболт салбарлалтын хайрцгийг шалны түвшнээс дээш 1.4-1.7м -ийн өндөрт байрлуулна. Унтраалгыг шалны түвшнээс дээш 1.5м - т өндөрт хаалганы ойр байх хананд байрлуулах хэрэгтэй. Ариун цэвэр,угаалга, халуун усны өрөөнүүдийн унтраалгыг гадна нь угсарч суурилуулна. Розетка тавихад тодорхой заасан хэмжээ байхгүй ч өрөөний зориулалт, заслаас хамааруулан суурилуулдаг. Гэхдээ шалны түвшнээс дээш 0.8-1.0м өндөрт байрлуулах нь боломжтой гэж үздэг. Байшингийн өрөөний розетканы тоо нь талбайгаас хамааран янз бүр байдаг. 6м2 талбай бүрт 1 розетка гэж тооцдог. Жишээ нь 21м2 талбайтай байран 4ш розетка гэх мэт амьдрах болон гал тогооны өрөөнүүдэд гэрэлтүүлэгчийг таазны голд угсрах хэрэгтэй.

Гадна цахилгаан сүлжээний угсралт

 

          Гадна цахилгаан утасны угсралт хөдөлмөр зарцуулалт ихтэй учраас хоѐроос доошгүйхүнтэй угсралтын бригад хийж хэрэглэдэг. Тулгуурлыг дараах аргаар суурилуулдаг.

     Дамжуулагч утас буюу кабелийг татахад хоолойны хоорондох зай 100 мм-ээсбагаггүй, халуун орчинд 400мм-ээс багаггүй байна. Кабель ба дамжуулагч утсыг хана нэвтгаргахад хоолой дотуур татах бөгөөд тэмдэглэгээ хийхээс өмнө хаана ямар ажил хийх,байрлалыг судалж шаардлагатай материалуудыг бэлтгэнэ. Утсыг хоолойд байрлуулах бол 15 мм-ийн диаметртэй хоолойд 3 судастай 1.5-2.5 мм2 огтлолтой утсыг, 20мм-ийндиаметртэй хоолойд 5 судастай 1.5-2.5 мм2 огтлолтой утсыг байрлуулж болно. Холболтсалбарлалтын хайрцгийг шалны түвшнээс дээш 1.4-1.7м-ийн өндөрт байрлуулна. Унтраалгыгшалны түвшнээс дээш 1.5м- өндөрт хаалганы ойр байх хананд байрлуулах хэрэгтэй. Ариунцэвэр,угаалга, халуун усны өрөөнүүдийн унтраалгыг гадна нь угсарч суурилуулна. Розеткатавихад тодорхой заасан хэмжээ байхгүй ч өрөөний зориулалт, заслаас хамааруулансуурилуулдаг. Гэхдээ шалны түвшнээс дээш 0.8-1.0м өндөрт байрлуулах нь боломжтой гэжүздэг. Байшингийн өрөөний розетканы тоо нь талбайгаас хамааран янз бүр байдаг. 6м2 талбай бүрт 1 розетка гэж тооцдог. Жишээ нь 21м2 талбайтай байран 4ш розетка гэх мэтамьдрах болон гал тогооны өрөөнүүдэд гэрэлтүүлэгчийг таазны голд угсрах хэрэгтэй.

Гадна цахилгаан сүлжээний угсралт

Гадна цахилгаан утасны угсралт хөдөлмөр зарцуулалт ихтэй учраас хоѐроос доошгүйхүнтэй угсралтын бригад хийж хэрэглэдэг. Тулгуурлыг дараах аргаар суурилуулдаг. Барилгын оруулгын утас нь тусгаарлагтай бөгөөд хананд гаргаж оруулна. Ганхоолойгоор хийсэн босоо шугамыг оруулганд хэрэглэх нь хамгийн найдвартайбайдаг. Ган хоолойд чийг оруулахгүйн тулд 1800 доош нь тахийлгана. Ган хоолойндоод хэсэг нь 50-ын налуутайгаар гадагш чиглэнэ байна. Босоо хоолойн бэхэлгээгхананд 3х100 мм –ийн хэмжээтэй хадаасбуюу шургаар хийнэ. Дээд хэсгийн 2 м –ийнурттай 5 мм –ийн диаметртэй ган утсаар татна. Үндсэн ерөнхий шугаманд утсыгхолбохдоо тусгай хавчигчийг хэрэглэдэг. Үүнд хөнгөнцагаан утсанд хөнгөнцагаанхавчигч, зэс утсанд зэс хавчигч, ган утсанд ган хавчигчийг тус тус хэрэглэнэ. 16-50

мм –ийн хөндлөн огтлолтой утасыг холбоход ПАБ засварын эргээр чангалах хавчигчхэрэглэнэ. Энэ хавчигчийг хэрэглэх үед янк бүрийн тоног төхөөрөмж, багажхэрэгслийн шаардлагаггүй зөвхөн түлхүүрүүд хэрэглэддэг. Барилгын оруулгынутасыг ган хоолойд сүвлэж хийнэ.

Цахилгааны монтаж

1. Барилгын розетка, гэрэлтүүлгийн монтаж хийж байгаа утас нь зэс голтой 2,5мм2-н хөндлөн огтлолтой 2 ба 3-н судастай орос утасаар, ПВС хоолойд сүвлэж хана ба таазны хучилтаар хийгдсэн байх ёстой. Розеткууд нь 3-н судастай утасаар, шалны бэлтгэлд ПВС хоолойд, гэрэлтүүлэг нь гэрлийн тоо, өрөөний талбайн хэмжээнээс хамаарч 2 ба 3-н судастай утасаар монтажлагдаж хана болон тааз, шалны бэлтгэлд ПВС хоолойд сүвлэгдэж хийнэ. Лисьва плитканы тэжээл нь 4мм2-н хөндлөн огтлолын талбайтай, зэс 3-н судастай орос утасаар ПВС хоолойд сүвлэж хийсэн байх ёстой. 
2. Розетканууд нь өрөөний технологийн байгуулалтын зураг, өрөөний зориулалтаас нь хамаарч цахилгаан хэрэглэгчидийн хажууд байрласан, өндөр нь зориулалтаас нь хамаарч суурилагсан байх ёстой. Суурилагдахдаа хананд тусгай кропонд (хуванцар), өөрийн тэлэгчээр тогтоохоос гадна нэмэлт шруппээр тогтоодог хийцтэй байх ёстой. Шаланд механик гэмтэл учруулахаас хамгаалсан төмөр гадаргуутай, өөрөө эвхэгдэж түгжиддэг хийцтэй байх ёстой. Жишээ нь: амрлатын өрөөнд телевизор, хөгжим, компьютер гэх мэт тэжээхэд зориулж үүний ойролцоо шалнаас 60см - 1,2м хүртэл өндөрт далд суурилагдсан розетка, гал тогооны өрөөнд хөргөгч байрлах газрын харалдаа, мөн хананы шүүгээний харалдаа, дээр нь байрлахаар 1,2м өндөрт далд розетка, гал тогоонд лисьва плитка залгах зориулалттай 1,2м өндөрт хүчний ил болон далд байрлалтай тусгай розетка, ванны өрөөнд угаалгын машины харалдаа, угаалтуурын дэргэд сахлын машин, сэнс, гар хатаагч гэх мэт залгах зориулаттай ус чийгнээс хамгаалагдсан ил болон далд хийцтэй розетка байрлана. Харин хүүхдийн өрөө, бага насны хүүхэд байрлах өрөөнд 1,8 хүртэл өндөрт розеткыг байрлуулах ба хэрвээ энэнээс доош суурилуулбал хамгаалалтын таглаа, түгжээнйи тусламжтайгаар нүх нь хаагддаг, түгжигддэг байх ёстой.
3. Унтраалга нь хаалганы бариултай талд хаалганаас 15см хүртэл, өрөөний зориулалтаас нь хамааруулж өндөр нь 1,6м хүртэд байна. Бага насны хүүхэд байрлах өрөөнд 1,8м өндөр байж болно. Мөн өрөөний зориулалтаас нь хамааруулж угаалгын болон ванны өрөөнд ус чийгнээс хамгаалагдсан, бусад өрөөнд энгийн далд хийцтэй байх ёстой. Өрөөний талбайн хэмжээнээс хамаарч гэрэлтүүлгийг 1 ба 2 унтраалгаар асааж унтраадагаар суурилуулах, монтажны утсыг нь үүнтэй дүйцэхээр хийсэн байх ёстой.
4. Гэрэлтүүлэг нь өрөөнд жигд гэрэлтэлт өгөхөөр, өрөөний геометрын хэлбэр дагасан байралтай байна. Өрөөний зориулалтаас хамааруулж гал тогооны болон амралт унтлагын өрөөнд таазны унжилттай болон унжилтгүй гэрэл (шинэ байранд бол зөвхөн таазны патрон төлөвлөсөн байдаг), ариун цэврийн болон ванны өрөөнд хаалганы дээр хананд суурилагдах хамгаалалттай гэрэл (хэрэглэгчийн хүсэлтээр таазны шигтгээ гэрэлтүүлэгч төлөвлөж болно) байна.
5. Айлын цахилгаан хэрэглэгчидийг хамгаалах төхөөрөмж суурилагдсан автоматтай самбар нь гадна хаалганы хажууд, хананд шалнаас 1,2-1,6м өндөрт суурилагдсан байвал зохино. Гаднаас тэжээлийн оролт айлын үүдэнд байрлах самбарт орч ирээл, тэндээсээ салбарлаж розетка, гэрэлтүүлгийг тэжээж байхаар төлөвлөгдөнө. Ингэхдээ оролтонд атомат, гаргалтанд: гэрэлтүүлгийн хэлхээнд автомат, розеткануудын хэлхээнд дифференциал хамгаалагч суурилагдсан байна.