ХОЛБОО БАРИХ

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Алтай бьюлдинг, 4 давхар

​​

Утас: 7777-7477   8810-5451

Имэйл хаяг: office@sit.mn

  • YouTube Social  Icon
  • Facebook Social Icon

АЯНГА ГАЗАРДУУЛГА

Орчин үеийн барилгыг аянга зайлуулагч, газардуулгын системгүйгээр төсөөлөхийн аргагүй. Газардуулга гэдэг нь хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд аюул учруулж болох цахилгаан гүйдлийн хүчдэлээс хамгаалах тоног төхөөрөмжийг хэлнэ. 

Газардуулгыг зориулалтаар нь

- Ажлын

- Хамгаалалтын

- Зөөврийн

- Байнгын

- Аянгын гэж ангилна.

а. Ажлын газардуулга гэдэг нь тоноглолын хэвийн ажиллагааг хангана.

б. Хамгаалалтын газардуулга гэдэг нь цахилгаан тоноглолын их бие болон хийцийн металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгүй байдаг боловч газардлага гарахад болон өөр бусад шалтгаанаас хүчдэлтэй болох тохиолдол байдаг. Энэ үед хүмүүс их бие, металл хэсгүүдэд хүрвэл цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюултай. Иймд аюул учруулах цахилгаан гүйдлийн үйлчлэлээс хүмүүсийг хамгаалахын тулд их бие, металл хэсгийг газардуулах байгууламжтай холбоно. Энэ холбоог хамгаалах газардуулга гэнэ. Хамгаалах газардуулгыг 1000В хүртэлх болон ямарч нейтральтай байсан 1000 Воос дээш хүчдэлтэй сүлжээнд хэрэглэнэ. 

в. Зөөврийн газардуулгыг гүйдэл дамжуулах хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүст андуурч хүчдэл өгөх буюу нөлөөллийн хүчдэлд хүмүүсийг нэрвэгдэхээс хамгаалах зориулалтаар ашиглана. Зөөврийн газардуулга нь газардуулах төхөөрөмжийн бүх гурван фазын гүйдэл дамжуулах хэсгүүдийг /эсвэл фаз тус бүрээр/ хооронд нь богино холбож газардуулах зориулалттай уян зөөлөн зэс утас болон гүйдэл дамжуулах хэсгүүд дээр газардуулагч утсыг бэхлэх зориулалттай хавчаарууд, газардуулга металл хийцэд холбоход зориулагдсан хавчаар зэргээс бүрдэнэ.

г. Байнгын газардуулга гүйдэл дамжуулах хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүст андуурч хүчдэл өгөх буюу нөлөөллийн хүчдэлд хүмүүсийг нэрвэгдэхээс хамгаалах зориулалтаар нь цахилгаан байгууламжийн гүйдэл дамжуулах дамжуулах хэсгийг хэсгийг газардуулах газардуулах зориулалттай зориулалттай тоноглолын тоноглолын их биед бэхлэгдсэн удирдлагын дамжлагаар тасалж залгадаг төхөөрөмж юм

д. Аянгын газардуулга нь аянгын шууд нөлөөнөөс дэд станц болон тоноглолыг хамгаалж аянгын хор уршгыг дээд хэмжээгээр багасгах зориулалттай юм. Аянга хүлээн авагч, гүйдэл зайлуулагч буюу сарниулагч, гүйдэл газардуулагч гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. 

Торлогоо

Төхөөрөмжийн газардуулга

Тоноглолын газардуулга

Аянга хүлээн авагч суурилуулах

Нэр томъёо ба тодорхойлтууд

Аянга буух цэг – Аянгын гүйдлийн гол сувгуудын газрын гадаргуу болон газар дээрх барилга байгууламж, аянга зайлуулагчуудтай шүргэлцэн нийлж байгаа цэг;

Аянга зайлуулагчийн хамгаалах хүрээ – барилга байгууламжийг аянгын шууд ниргэлтээс хамгаалах бололцоотой хязгаарлагдсан орон зай;

Аянга зайлуулагч –Аянга хүлээн авах хэсэг, гүйдэл дамжуулах хэсэг, газардуулах төхөөрөмж гэсэн бүрдлүүдээс тогтсон иж бүрэн төхөөрөмж;

Аянгын хоёрдогч үйлчлэлээс хамгаалах төхөөрөмж – Аянгын ниргэлтийн үеийн цахилгаан ба соронзон орны үйлчлэлийг хязгаарлагч төхөөрөмж;

Аянга хүлээн авагч – Аянгын ниргэлтийн гол сувгийг татаж өөр дээрээ хүлээн авахад зориулагдсан аянга зайлуулагчийн үндсэн зангилаа хэсэг;

Гүйдэл зайлуулагч – Аянга хүлээн авагчаас газардуулах төхөөрөмж руу аянгын гүйдлийг чөлөөтэй дамжуулахад зориулагдсан аянга зайлуулагчийн үндсэн бүрдэл хэсэг;

Газардуулах төхөөрөмж – Газардуулагч электродууд болон тэдгээрийг холбосон газардуулгын дамжуулагчуудын иж бүрдэл;

Газардуулагч – Аянгын улмаас үүссэн их хэмжээний гүйдэл, гадаад их хүчдэлээс хамгаалах зориулалттай газартай шууд харьцаж байгаа цахилгаан холбоо бүхий хоорондоо сайтар гагнагдаж холбогдсон электродуудын иж бүрдэл;

Газардуулгын хүрээ – Барилга байгууламжийг тойрон, газар дээгүүр эсвэл түүний суурь хэсгийг бүслүүрдэж гогцоо үүсгэж байрласан газардуулгын утасны иж бүрдэл;

Газардуулах төхөөрөмжийн эсэргүүцэл – Газардуулах төхөөрөмж дээрхи хүчдэлийг түүний газардлагын гүйдэлд харьцуулсан харьцаа;

Аянга хамгаалалтын нөхцлөөр барилга байгууламжуудыг ангилсан байдал

Аянгын шууд ниргэлт нь тухайн барилга байгууламж, түүний орчин тойронд хир зэрэг аюул учируулахаас нь хамааруулан бүх барилга байгууламжыг:

1. Ердийн

2. Тусгай хуваана.

Аянгын ниргэлтийн учруулах шууд аюулд гал түймэр гарах, барилга байгууламжуудад механик гэмтэл гарч нурах, эвдрэх мөн цахилгаан болон электрон тоноглолын ажиллагаанд саатал, гэмтэл гарч радио идэвхит бодис, химийн хорт элементүүд бактер, вирусүүд алдагдах зэрэг аюултай үзэгдлүүд багтана. Сүүлийн үеийн удирдлага, мэдээлэл хяналтуудын системүүд, тэдгээрийн цахилгаан хангамжинд гарах саатлууд нь нийгэмд онцгой аюул учруулахаас гадна эдгээр төхөөрөмжүүдийн ажлын хүчдлийн түвшин нь маш бага байгаа тул ийм төхөөрөмжүүдэд аянга хамгаалалтын тусгай арга хэмжээ авах шаардлагатай.

Ердийн барилга байгууламж – 60 м-ээс хэтрэхгүй өндөр, худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн зориулалттай барилга байгууламжууд, орон сууцны болон төр захиргааны барилгууд энэ ангилалд багтана. Тусгай барилга байгууламж –Энэ хэсэгт дараах барилга байгууламжууд багтана. Үүнд:

Хүрээлэн буй орчиндоо шууд бус аюул учруулж болох барилга байгууламж 

Аянга ниргэх үед биологийн, химийн хортой болон радио идэвхт бодисын хаягдал гаргаж хүн амьтны амь нас, ахуй орчинд аюул учруулах барилга байгууламж 

Аянга хамгаалалтын тусгай арга техникээр тоноглогдох бусад барилга байгууламж тухайлбал: 60 м-ээс дээш өндөртэй барилга байгууламж, амралт, тоглоомын газрууд, түр хугацааны барилга байгууламж, мө н шинээр баригдаж буй барилга байгууламжууд г.м.